Степпесолар ХХК mnenruzhkrjp

Степпесолар ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын анхдагчдын нэг юм. 2009 оноос сэргээгдэх эрчим хүчинд суурилсан халаалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэж, суурилуулдаг дэлхийд алдартай Германы Viessmann Групптэй хамтран ажиллаж, улмаар Viessmann группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон.

Степпесолар ХХК нь аж ахуй нэгж, байгууллага, айл өрхөд Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй барилга орон сууц барих, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчний дулаан, цахилгааны эх үүсвэрийг суурилуулах, дулаан алдагдал, хэрэгцээний халуун ус, дулааны эх үүсвэр, дотор халаалт, агааржуулалтын системийн ажилд тооцоо судалгаа хийх, зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг.

© 2024 STEPPE COPPER - All rights reserved.

The information provided by Steppe Copper LLC on https://steppecopper.mn/ is for general informational purposes only.