“Ачит Ихт” ХХК mnenruzhkrjp

Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК-ийн үйлдвэр нь 2014 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулагдсан бөгөөд гидрометаллургийн аргаар зэс боловсруулж, Лондонгийн металл биржийн “А” зэрэглэлийн 99.999% цэвэршилтэй катодын зэс үйлдвэрлэж экспортлодог.

Үйлдвэр нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй хоёрдугаар овоолгын үүсмэл ордын нөөцийг ашиглан 10 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэр, захиргааны үйл ажиллагаанаас гадна галын дохиолол, хамгаалал, унтраах систем бүрэн автоматжин, цахимжсан.

“Ачит Ихт” ХХК нь 2019 онд Лондонгийн металл бирж (LME)-ийн гишүүн болсон.

Үйл ажиллагаандаа дараах стандартыг нэвтрүүлсэн:

  • хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 45001:2018 стандарт;
  • байгаль орчны удирдлагын ISO 14001:2015 стандарт.

Тогтвортой хөгжил, Нет зеро зорилтын хүрээнд дараах ажлуудыг эхлүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна:

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 10 жилийн хугацаанд 3 сая мод тарих;
  • улс орны эрчим хүчний хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлж, цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, мөн эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг сэргээгдэх болон ногоон эрчим хүч рүү шилжүүлэхэд анхаарах;
  • үйлдвэрлэлд ашигласан усыг цэвэршүүлж, дахин ашиглах.

© 2024 STEPPE COPPER - All rights reserved.

The information provided by Steppe Copper LLC on https://steppecopper.mn/ is for general informational purposes only.