AIC Степпе Арена ХХК mnenruzhkrjp

AIC Степпе Арена ХХК  нь спорт, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах зорилттойгоор Степпкупер ХХК-ийн санаачилгаар 2018 онд үүсгэн байгуулагдсан үндэсний компани юм. AIC Степпе Арена компанийн хэрэгжүүлсэн анхны төсөл нь 2021 онд ашиглалтад орсон улирал үл харгалзан үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон Монголын анхны Олон Улсын Олимпын Хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбайтай, олон үйлдэлт, битүү дээвэртэй AIC Степпе Арена – Мөсөн Өргөө ордны барилга байгууламж болно.

AIC Степпе Арена – Мөсөн Өргөө ордон нь хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг танхимын спорт мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой юм. Тус ордон нь ашиглалтын 7,800 м.кв талбайтай, 3,000 үзэгчийн суудалтай, шүүгч,тамирчдын хувцас солих таван өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамж бүхий хурал, уулзалтын танхимуудтай.  Өргөөний талбай нь олон улсын стандарт буюу 60х30 метрийн хэмжээтэй бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон болно.

Тодруулбал, ордны агааржуулалтын систем нь 1 цаг тутамд доторх агаарыг бүрэн сэлгэж, цэвэршүүлдэг бол хөргөлтийн технологи, мөсний чанарын хувьд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний стандартыг бүрэн хангадаг. Мөн AIC Степпе Арена – Мөсөн Өргөө нь Dolby experience дууны систем, тусгай эффект, гэрэл, лазер, проектор, тайз дэлгэцийн сүүлийн үеийн иж бүрэн системээр тоноглогдсон.

Иймд дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан, шоу тоглолтыг хүлээн авч, олон улсын түвшинд бие даан зохион байгуулах боломж, нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн бөгөөд нээлтээ хийснээсээ хойш дараах уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ:

  • Жудогийн Улаанбаатар Их Дуулга – 2023
  • Мөсөн Циркийн тоглолт
  • Олон Улсын Хоккейчдын “Friendship Cup Mongolia” нөхөрсөг тоглолт
  • Улаанбаатар Баяр Хөөрийн Наадам – Ulaanbaatar Festival of Joy
  • Монголын анхны дуу хөгжим, дижитал артын хосмол KHARKHORUM фестивал
  • Ромын Пап Монголд
  • Холимог тулааны Road To ONE – Mongolia Warriors of the Steppe
  • Щелкунчик ба Гайхамшгийн Орон
  • Холбоодын Нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн
  • Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн
  • Билгүүнзулын Бэлэг – хүүхдийн баярын арга хэмжээ

© 2024 STEPPE COPPER - All rights reserved.

The information provided by Steppe Copper LLC on https://steppecopper.mn/ is for general informational purposes only.